|
 |
|
| | Манай сургууль |
| |
"Ном-Эх" гадаадыханд зориулсан монгол хэлний сургууль.
"Ном-Эх" сургууль нь1998 онд байгуулагдсан бөгөөд энэ цагаас хойш жил бүр олон арван гадаад хүмүүс уг сургуульд суралцан төгсөж гардаг болж, энэ сургуулийн нэр хүнд Монголыг сонирхогч гадаадынханд аль хэдийнээ танил болжээ.
Сургуулийн байршил. "Ном-Эх" сургууль нь Улаанбаатар хотын төв болох Сүхбаатарын талбайгаас 400м орчим зайд оршдог бөгөөд уг сургуультай хаяя дэрлээд ТИС, МУИС зэрэг Монголын алдартай их, дээд сургуулиуд байдаг тул та оюутаны гудамж, оюутаны хотхоны уур амьсгалаар амьсгалах болно.
1. Сургуулийн тухай ерөнхий мэдээлэл.
1-1. Угтан авах. Та хичээл эхлэхээс 3 хоногийн өмнө ирвэл сайн бөгөөд бид ирж буй бүх оюутнуудыг онгоцны буудлаас үнэгүй тосож таны оршин суух байранд хүргэж өгөх болно.
1-2. Хичээлийн материал. Сурах бичиг болон бусад материалуудыг сургууль танд үнэгүй өгөх болно. Дунд шатны сонгон суралцах хичээлийн матераил үүнд хамаарахгүй.
1-3. Багшлах боловсон хүчин. Манай сургуульд монгол хэлний мэргэжлийн магистр болон түүнээс дээш зэрэгтэй багш нар багшилдаг бөгөөд тэд гадаадыханд монгол хэл заах арвин туршлагатай төдийгүй хичээлийн халуун дулаан уур амьсгалд хөгжил, хөдөлгөөнтөй заадаг эвсэг найрсаг хамт олон.
1-4. Хичээлийн цагийн хуваарь. Нэг хичээлийн үргэлжлэх хугацаа 90 минут, 10 минутын завсарлагатайгаар өдөрт 180 минутын хичээл хийдэг. 7 хоногт 5 өдөр хичээллэнэ.
1-5. Сертификат. Манай сургуульд суралцагчид курсээ төгссөний дараа монгол хэл сайн сурсны төлөө сертификатыг гардан авах болно. 
| |
|
|
|
|